Минж проперти

Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтран ажиллав

Дэлхийн зөн Олон улсын байгууллага Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багт 150 хүүхдийн “Хүүхэд хөгжлийн ордон-ы барилгын ажлыг 2016 оны  07 сард эхлүүлэн  2017 оны 04 сард хийж гүйцэтгэж ашиглалтанд өгсөн


Дархан сумын 5-р багт 50 хүүхдийн дотуур байртай шашны сургуулийн барилгын ажлыг 2017 оны 6 сард  эхлүүлсэн ба 11 сарын 27-нд ашиглалтанд өгсөн.

Дархан сумын 5-р багт 50 хүүхдийн дотуур байртай шашны сургуулийн барилгын ажлыг 2017 оны 6 сард  эхлүүлсэн ба 11 сарын 27-нд ашиглалтанд өгсөн. Энэ нь төвийн бүсэд 3 дахь Дархан хотод анхны Монголын бурхан шашин ном ёсны дагуу дэлгэрэх, сургалт судалгаа явуулах, Монгол соёл, зан заншилыг өвлүүлэх эрхэм нөхцөл бүрдсэн хуваргын орон хийд болсон юм. Манай байгууллага нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржайлин хийдийн дэргэдэх “Шашны сургууль, лам нарын байр-ны барилгын ажилд гүйцэтгэгчээр ажиллан, 50.000.000 төгрөгийн хандив өргөсөн юм.


Шинжлэх ухаан технологийн сургуулийн 1600 оюутны хичээлийн байр.

Шинжлэх ухаан технологийн сургуулийн 1600 оюутны хичээлийн байр. Дархан-Уулд аймаг Дархан сум Шинжлэх ухаан технологийн их сургуулийн  Дархан дахь технологийн их сургуулийн 1600 оюутны хичээлийн өргөтгөлийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан.


Улаанбаатар хот 121-р сургуулийн дотуур байр.

Улаанбаатар хот 121-р сургуулийн дотуур байр. Нийслэлийн Хөрөнгө оруулалт хөгжлийн газрын захиалгаар Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 361 гарам 121-р сургуулийн 100 ортой дотуур байрны барилга угсралтын ажилд ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж барилгыг 100% хүлээлгэж өгсөн.


Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих