Минж проперти

Хамгийн сайн байршил, хэзээ ч үнээ алдахгүй үл хөдлөх хөрөнгө,

Бүрэн цутгамал, төмөр бетон карказ хосолмол 24 цагийн гадна дотор хяналтын камерийн систем бүхий оршин суугчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан Дани, Итали, Герман, ОХУ-ын сантехник цахилгааны чанартай хэрэгслээр тоноглогдсон. Орц бүрдээ LG SIGMA брэндийн 10 хүний багтаамж бүхий хос лифт, айл бүрт нууцлалтай цоож бүхий люкс хаалга, 3 давхар шил бүхий Евростандарт вакум цонх, 1-16 давхар хүртэл битүү шиллэсэн гоёмсог шилэн тагт,

ресторан, супер маркет, фитнесс, цэцэрлэг, оффис бүхий иж бүрэн үйлчилгээтэй. Айл бүрт домофон систем галын дохиолол суурилуулсан. Давхартаа 2-4 айлтай. Хотын төвд түгжрэл багатай, цэнгэг агаартай, эрүүл орчин бүхий хотхон.1280 га бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амарч, аялах алжаалаа тайлах нөхцөл бүрдсэн


Дархан хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай барилга.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт 2 орцтой 10 давхар 80 айлын орон сууцны барилга. Монголын анхны дүүжин гүүр, Бурхантай уул, Морин хуур цогцолборын дунд, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай барилга юм. Минж Аппартмент барилгыг 2016 оны 12 сарын 15-нд ашиглалтанд өгсөн.


Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалт Дархан өргөө хотхон.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас Гэр хороолол дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт бол Дархан Өргөө хотхон юм. Тус хотхон нь 7га газрыг хамарсан дахин төлөвлөлтийн хүрээн дэх барилгажуулалт. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хорооны Шинэ зам 32-ын тойрогт байрлалтай. 2016 онд ашиглалтанд орсон. 12 давхар 60 айлын орон сууцны барилга.


Шинэ Дархан хороололд байрлал сайтай.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Сүлд Ивээл 40 айлын орон сууцыг барих барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажилласан. Энэхүү барилга нь 2015 бүрэн ашиглалтанд орсон.


Орчин үеийн стандартад нийцсэн сургуулийн шинэ барилга.

Дархан-Уул аймгийн Дархан суманд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяа Дархан технологийн их сургуулийн 1600 оюутны хичээлийн өргөтгөлийн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж уг барилгыг 2015 онд хүлээлгэн өгсөн.


Орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн сургуулийн дотуур байрны барилга.

Нийслэлийн Хөрөнгө оруулалт хөгжлийн газрын захиалгаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 361-ийн гарамд байрлах 121 дүгээр сургуулийн 100 ортой дотуур байрны барилга угсралтын ажилд ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж барилгыг 2016 онд улсын комисст ОНЦ үнэлгээтэйгээр хүлээлгэж өгч ашиглалтанд оруулсан.


Хүүхдийн сайн сайхны төлөө хамтдаа.

Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт 150 хүүхдийн “Хүүхэд хөгжлийн ордон”-ы барилгын ажлыг 2016 оны  07 сард эхлүүлэн  2017 оны 04 сард бүрэн дуусгаж ашиглалтанд хүлээлгэн өгсөн.


Эрчим хүчний барилгын ажил.

Эрчим хүчний яамны захиалгаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 2,3 дугаар хорооллыг цахилгаанаар хангах 9 ширхэг цахилгааны ТП-1, дулааны РП нийт 10 барилгыг барьж байгуулахад туслан гүйцэтгэгчээр оролцон ажилласан. Эдгээр барилгуудын ажлыг 2014 онд барьж гүйцэтгэсэн.


Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих