Танилцуулга

Манай байгууллага 2011 оны 10 сард байгуулагдсан. 2012-2017 оны хооронд 10 блок бүхий 650 айлын орон сууцны барилгууд, 1600 оюутны хичээлийн байр, 100 ортой сургуулийн дотуур байр, цахилгааны дэд станцууд, дулааны дэд станцууд зэргийг Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт барьж байгуулаад байна.

Бид мэргэжлийн боловсон хүчний баг бүрэлдэхүүнтэй. Өнөөдрийн байдлаар Монгол улсын зөвлөх инженер -3, барилгын инженер 6, сантехникийн инженер 3, цахилгааны инженер 3 гэх мэт нийт 108 хүний бүрэлдэхүүнтэй барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

Хамгийн том бүтээн байгуулалт болох ПАРК ТАУН орон сууцны хотхоны төслийг бид 2012-2016 оны хооронд төлөвлөгөөний дагуу яг цагт нь бүрэн барьж дуусгасан. Тус хотхон нь хотын төвд, эрүүл агаартай, замын түгжрэлгүй, худалдааны томоохон төвүүдэд ойрхон, чанартай сургалттай дунд сургуулиуд бүхий хотын хамгийн тансаг зэрэглэлийн бүсэд байршилтай. Мөн хотхон нь Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн чанх урд талд тул та гэр бүлээрээ эрүүл, аюулгүй орчинд амарч зугаалах, аялах боломжийг бүрдүүлсэнээрээ давуу талтай.

Парк Таун хотхон нээлтийн ажиллагаа
Зээлийн тооцоолуур
Утсаар холбогдох
djdh j hs asdfa sdf asdf asdf