Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш

7/2/2018 11:31:45 AM      579

Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зарим мэдээллийн сайт болон сошиал хуудаснаа “Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж буй Л.Ганбаатар салбарынхаа нэр бүхий тусгай зөвшөөрлүүдийг хувийн компанид өгөх гэж байна” гэсэн мэдээлэл гарч эхэлсэн.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зарим мэдээллийн сайт болон сошиал хуудаснаа “Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж буй Л.Ганбаатар салбарынхаа нэр бүхий тусгай зөвшөөрлүүдийг хувийн компанид өгөх гэж байна” гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Үүнд “Төрийн чиг үүрэг, үйл ажиллагаа, эрх мэдлийг төрийн бус байгууллагад шилжүүлнэ гэдэг байдал сүүлийн үед элбэг сонсогдох болсонтой холбоотой. Тэгвэл төр, төрийн байгууллага гэж байхын хэрэг байна уу? Хэдэн том компаниуд нийлээд ТББ-ыг байгуулаад, дээгүүр нь лоббидож төрийн ажил, үйлчилгээг шилжүүлж аваад, зах замбараагүй заваан юм болохын үндэс тавигдана биз дээ” гэсэн пост болон “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын цаана Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөх Л.Ганбаатарын оролцоо байна уу?” гэсэн таамаглал дэвшүүлсэн мэдээ зэргийг дурдаж болох юм.

  Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гэрээлэн гүйцэтгүүлэх талаар хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн учраас холбогдох хуулийн зүйл, заалт, тогтоол, шийдвэрүүдийг яамд хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ нь төр байх эсэхэд тултал ул суурьгүй, болчимгүй шийдвэр биш. Хэрэв мөн бол уг хууль тогтоомж, шийдвэрүүдийг гаргасан байгууллага, хүмүүст нь хандах зүйтэй. Мөн тухайн сайтуудад “төрийн байгууллагын хяналтаас гаргаж ТББ-д өгөх нь зүйтэй гэх мэдээллийг хийсэн” хэмээн ташаа мэдээлсэн. “Төрийн хяналтаас гаргах” тухай дээрх хууль ёсны шийдвэрт ч, мэдээлэл хийсэн ТББ-ын хурал дээр ч яригдаагүй тул ташаа мэдээллийг зориудаар түгээж байгаа нь анзаарагдлаа. Харин уг чиг үүргүүд хэнд, яагаад шилжиж байгаа нь анхаарал татаж байгаа бол үүнд холбогдох байгууллагууд олон нийтийг бодит мэдээллээр хангах учиртай. Үүнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөх Л.Ганбаатар болон “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын төлөөллөөс дараах тодруулгыг авснаа хүргэж байна.



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих