Парк Таун-2 хотхоны эхний хоёр блокийг Улсын комисс хүлээн авсан

3/11/2019 2:40:05 PM      1048

Парк Таун-2 хотхоны эхний хоёр блокийг Улсын комисс хүлээн авсан

Монголын Үнэт Цаасны Бирж дээр бүртгэлтэй “Минж проперти” ХХК-ийн “ПАРК ТАУН БОНД”-ын хөрөнгөөр Дархан-Уул аймгийн Дархан суманд баригдаж буй “Парк таун-2” хотхоны 120 айлын хоёр орон сууцны барилгын ажлыг дуусган 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээн авсныг хөрөнгө оруулагчдад мэдээлж байна

Комиссоос барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг бүрэн хангасан тул 50 болон 70 айлын орон сууцнуудыг ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Минж проперти ХХК нь Үнэт цаасны танилцуулгад заасан графикт төлөвлөгөөнд тусгасны дагуу төлөвлөсөн ажлаа хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих