Үнэт цаасны танилцуулгыг олон нийтэд хүргэх мэдээлэл

11/20/2018 5:47:12 PM      1030

Үнэт цаасны танилцуулгыг олон нийтэд хүргэх мэдээлэл

"Минж проперти" ХХК-ийн нийтэд санал болгон гаргах "Парк таун бонд"-ыг бүртгэх тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 340 тоот тогтоолыг үндэслэн "Монголын үнэт цаасны биржийн бүртгэлийн журам"-ын 18.12, 18.13, 18.15-д заасны дагуу энэхүү ЗАРЛАЛ-ыг олон нийтэд хүргэж байна.

ҮНЭТ ЦААС НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

Компанийн тухай хуулийн дагуу Монгол улсад үүсгэн байгуулагдсан "Минж проперти" ХХК нь дараах үнэт цаасыг шинээр гаргаж нийтэд танилцуулж байна.

Үнэт цаас гаргагчийн нэр:

"Минж проперти" ХХК

Оршиж буй газрын хаяг:

Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2-р хороолол, Парк таун хотхон, 46 байр

Нэгж үнэ:

10 000 төгрөг

Нийтэд санал болгож байгаа үнэт цаасны хэмжээ:

100 000 ширхэг

Үнэт цаасны төрөл:

Өрийн хэрэгсэл /бонд/

Үнэт цаасны танилцуулгын хуулбарыг авах боломжтой газрын мэдээлэл:

"Минж проперти" ХХК, Утас: 88378844, 91510001, 99190037 http://www.minjproperty.mn

"Дэлгэрхангай секюритиз" ҮЦК, Утас: 99093482

Анхдагч зах зээлийн захиалга авах хугацаа:

2018.11.28 – 2018.12.03

Зуучлагч ҮЦК:

"Дэлгэрхангай секюритиз" ҮЦК

 

Энэхүү зарлал нь зөвхөн мэдээлэл өгөх зорилготой бөгөөд үнэт цаасыг худалдах, захиалга авах санал, саналын дуудлага биш болно.

Үнэт цаасны танилцуулгатай танилцах бол ЭНД ДАРНА УУ

 

"Минж проперти" ХХК

 

2018 оны 11 сарын 19



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих