“Минж проперти” ХХК-ний инженерүүдэд ажилчдад мэргэжил дээшлүүлэх сургалт амжилттай зохион байгууллаа

1/1/2017 12:00:00 AM      664

“Минж проперти” ХХК-ний инженерүүдэд ажилчдад мэргэжил дээшлүүлэх сургалт амжилттай зохион байгууллаа

Дархан-Уул аймгийн “Минж проперти” ХХК-ний нийт 30 гаруй инженер, ажилчдад мэргэжил дээшлүүлэх сертификаттай сургалтыг 2017 оны 01-р сарын 25-26 ны хооронд нийт 2 хоногийн турш ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн Инженерчлэлийн салбар, Технологийн салбарын багш нартай хамтран зохион байгууллаа.

Дархан-Уул аймгийн “Минж проперти” ХХК-ний нийт 30 гаруй инженер, ажилчдад мэргэжил дээшлүүлэх сертификаттай сургалтыг 2017 оны 01-р сарын 25-26 ны хооронд нийт 2 хоногийн турш ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн Инженерчлэлийн салбар, Технологийн салбарын багш нартай хамтран зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагааг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн эрдэмтэн багш нар удирдан явуулсан бөгөөд сургалтаар “Материалын сонголт” Технологийн салбарын эрхлэгч Доктор (Ph.D) профессор Ж.Амгалан, “Багаар ажиллах гэж юу вэ? Багийг хэрхэн зөв удирдах” дэд захирал доктор (Ph.D) Я.Батцэцэг, “Санхүүгийн хяналт шалгалт, хариуцлагын тогтолцоог сайжруулах” Инженерчлэлийн дэд профессор А.Баяр, “Хүний нөөцийн менежмент” Инженерчлэлийн дэд профессор С.Галбадрах, “Маркетинг, борлуулалтыг сайжруулах арга зам” Магистр С.Алтанцоож, Сошиал маркетингийн талаар цогц сургалт” Магистр А.Ундрах, “Байгууллагын өөрчлөлтөнд хувь хүний зан төлөв, хандлага хэрхэн нөлөөлөх” Магистр Л.Отгончимэг, “Барилгын материалын түүвэр, төсөв гаргахын ач холбогдол” Технологийн салбарын багш Магистр Б.Басбиш, “ХАБЭА” Магистр Ч. Дашдаваа нар тус тус лекц уншлаа.



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих