Минж проперти

Бизнес цэцэглэн хөгжихийн хэрээр компанид нийгмийн хариуцлагын хүрээнд тавигдах шаардлага нэмэгдэх төдийгүй байгаль орчны тулгамдсан асуудлыг зүй зохистой шийдвэрлэх явдал чухал болж байна

Бизнес цэцэглэн хөгжихийн хэрээр компанид нийгмийн хариуцлагын хүрээнд тавигдах шаардлага нэмэгдэх төдийгүй байгаль орчны тулгамдсан асуудлыг зүй зохистой шийдвэрлэх явдал чухал болж байна. Түүнчлэн экологийн тэнцвэрт байдал алдагдаж, нөөцийн хомсдол нүүрлэж байгаа энэ үед компаниуд нийгмийн хариуцлагаа гүнзгий ухамсарлан өөрсдийн нөөц боломжид тулгуурлан нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажлыг хийх шаардлага нэн их байна. Энэ шаардлагын үүднээс Минж проперти ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор компанийн нийгмийн хариуцлагын бодлогоо боловсруулж, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, улс орны болон орон нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмрээ оруулж ирсэн.

Бид компанийн нийгмийн хариуцлага гэх ойлголтыг нэг удаагийн хандив, тусламж эсхүл богино хугацааны төсөл, хөтөлбөрүүд зэрэг хязгаарлагдмал хүрээнд авч үздэггүй. Харин олон улсын болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд хариуцлагатай, найдвартай, аюулгүй бүтээн байгуулалтын зарчмуудыг хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, эх орныхоо хөгжилд урт хугацааны, бодитой хувь нэмэр оруулж, тогтвортой хөгжлийн бат бэх суурь бий болгохыг зорьдог.

Цаашид нийгмийн хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор компанийнхаа нийгмийн хариуцлагын бодлогын баримт бичигт дараах чиглэлүүдийг тусгасан. Үүнд:

  1. Чанар, аюулгүй байдлыг хангасан бүтээн байгуулалтын зарчим
  2. Байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалт
  3. Нийгэм, олон нийтэд чиглэсэн бизнесийн уян хатан зарчим

Минж проперти ХХК нь тодорхойлон боловсруулсан нийгмийн хариуцлагын бодлогын баримт бичгийнхээ хүрээнд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хөдөлмөрийн шударга харилцаанд суурилсан, байгаль орчинд ээлтэй, орон нутгийн оролцоо хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулагч, тэргүүлэгч хамт олон байж, үзэл баримтлалдаа нийцсэн үйл ажиллагааг хариуцлагатайгаар хэрэгжүүлэн ажиллана.


Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих