4/16/2019 10:37:35 AM 1532
Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахын тулд орон сууцны тоог нэмэх нь чухал талаар ярилцах болсон. Иргэд ч орон сууц худалдан авахыг эрмэлзэх болсон. Үүнийг дагаад сонгосон орон сууц нь чанартай, тогтсон үнэлгээтэй байх шаардлага үүссэн.
"Парк Таун-2" төсөл 360* үнэлгээгээр нийт 10,02 оноо авч ***-той буюу дундаж төсөл тодорхойлогдон банкны журмын дагуу 1,3% хүү олгох боломжтой төсөл гэж үзэн цаашид хамтран ажиллах гэрээ байгуулах боломжтой гэж Голомт банк тодорхойллоо.
Төсөл хэрэгжүүлэгчийн ажлын туршлага болон олон нийтэд танигдсан байдал нэр хүндийг харгалзан үзэж үнийн үнэлгээнд нэмэлт оноо өгсөн болно. Барилгын зэрэглэл дундаж гэж тодорхойлогдсон бөгөөд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс Дархан-Уул аймагт байрлах төслүүд дундаас чанарын болон төслийн менежментийн хамгийн сайн хангаж орчин болон дэд бүтцийн асуудлыг цогцоор шийдсэн хотхон гэж үнэллээ.
Цаашид төсийн зэрэглэлийг бууруулахгүй байхад анхаарч гүйцэтгэлийн эрсдлийг анхаарч ажиллах шаардлагатай.
Үнэлгээг хийж гүйцэтгэхдээ батлагдсан зураг төсөл болон харилцагчийн өгсөн мэдээллийг үндэслэв.