Парк Таун Бондын зарцуулалтаар баригдаж буй Парк Таун 2 хотхоны захиалга амжилттай явагдаж байна.

3/13/2019 1:00:17 PM      516

Парк Таун Бондын зарцуулалтаар баригдаж буй Парк Таун 2 хотхоны захиалга амжилттай явагдаж байна.

Парк таун-2 төсөл нь 2018-2020 он хүртэл хэрэгжих төсөл бөгөөд 2018 онд эхний ээлжийн А, Б, В блок буюу 120 айлын үйлчилгээтэй орон сууцны барилга ашиглалтанд орсныг улсын комисс 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан билээ.

Уг хотхоны дэд бүтэц, гадна дулааны шугам (567 хос метр), гадна цэвэр усан хангамжийн шугам (288 метр урт), гадна бохир ус татан зайлуулах шугам, гадна цахилгаан хангамжийн ажил, дулаан хуваарилах төв (10х8 кв.метр хэмжээтэй барилга) зэрэг инженерийн хийцтэй барилгууд мөн ашиглалтанд оржээ. 

Барилгуудын 1 дүгээр давхар үйлчилгээний төв байхаар төлөвлөгдсөн бөгөөд бусад давхруудад орон сууцны захиалга авч байна.

Одоогийн байдлаар орон сууц худалдан авах захиалга 88.5%, борлуулалтаас орсон орлого 35%-ийн биелэлттэй явагдаж байна. Үлдэгдэл төлбөр нь гэрээт төлөлтийн график хугацаа болон ипотекийн зээлийн эх үүсвэрээс хамаарч байгаа юм.



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих