Парк Таун Бондын захиалга 7 хоног үргэлжлнэ.

11/21/2018 12:13:20 PM      601

Парк Таун Бондын захиалга 7 хоног үргэлжлнэ.

Минж Проперти” ХХК-ийн олон нийтэд нээлттэй хүрээнд гаргаж байгаа “Парк Таун” бондын танилцуулга 2018 оны 11 сарын 22-ны Пүрэв гарагт “Чингис” зочид буудалд 13 цагаас болох гэж байна

Минж Проперти” ХХК-ийн олон нийтэд нээлттэй хүрээнд гаргаж байгаа “Парк Таун” бондын танилцуулга 2018 оны 11 сарын 22-ны Пүрэв гарагт “Чингис” зочид буудалд 13 цагаас болох гэж байна. Жилийн 17 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 100 мянган ширхэг “Парк Таун” бондыг “Монголын үнэт цаасны бирж”-ээр дамжуулан арилжаалах юм. Иймд хөрөнгө оруулагчид  МҮЦБ дээр бүртгэлтэй брокер дилерийн компани дээр очиж дансаа нээлгээд захиалгаа өгнө. Хэрэв насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар хэрэгтэй байдаг.

Компанийн хөрөнгийн зах зээлд чиглэсэн бодлогийн хүрээнд үнэт цаас гаргагч нь компанийн бондын хөрөнгө оруулалтаар татан төвлөрүүлсэн хөрөнгийг “ПАРК ТАУН 2” төслийн эхний ээлжийн барилга болох 120 айлын 2 блок орон сууцны барилгын ажилд шаардагдах эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 2018 онд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын 12 хувь болно. 2018 оны 11 сарын 17-ний байдлаар төслийн гүйцэтгэл 90%-тай, төслийн хүрээнд баригдаж буй 2 блок орон сууцны борлуулалт 68%-тай байна.

Минж проперти ХХК- ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот шийдвэрээр тус компанийн 250,107 ширхэг энгийн хувьцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу барьцаалахыг зөвшөөрсөн байна. “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийн дагуу Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн санд бүртгүүлнэ. Иймд үнэт цаас гаргагчийн санал болгож буй бондын эргэн төлөлтийн баталгаа нь “Минж проперти” ХХК-ийн 38.7 тэрбум төгрөгийн үнэ цэнэ бүхий бизнесийн 100 хувийн эзэмшил байх болно.



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих