6/27/2019 3:51:39 PM 1240
Минж проперти ХХК-ийн гаргасан "Парк таун бонд"-ын нэгдүгээр транчийн эхний 6 сарын хүүгийн төлбөр нийт 84.8 сая төгрөгийг Бондын танилцуулгад заасан хуваарийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хөрөнгө оруулагчдад хуваариллаа.
Түүнчлэн тус компани Биржтэй байгуулсан гэрээний үүргийн хүрээнд нийцүүлэгчидтэй тогтмол хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ оны 6 дугаар сард ирүүлсэн хуулийн болон аудитын нийцүүлэгчийн мэдээнд “бондын болон дараагийн хүүгийн төлбөрийг төлөхөд компанид ямар нэг санхүүгийн хүндрэл учрах эрсдэлгүй, эрх зүйн бүрэн чадамжтай” гэсэн дүгнэлтийг ирүүлсэн юм.