Орчин үеийн зочны өрөөний интерьер дизайн

8/16/2018 12:10:27 PM      2884

Орчин үеийн зочны өрөөний интерьер дизайн

Орчин үед хүмүүс өөрсдийн амьдрах орчин нь болсон гэр орноо тав тухтай, өөрийн сэтгэлдээ нийцсэн дизайнтай тохижуулах сонирхолтой болсон. Үүнтэй зэрэгцэн интерьер дизайн ч бас хувьсан өөрчилөгдөж, өөрийн гэсэн өнгө төрхөө улам шинэчлэн өөрчилж байна. Гэрийнхээ дизайныг хэрхэн өөрчилөхөө мэдэхгүй бол та манай мэдээллийн буланд анхаарлаа хандуулаарай.

Зочны өрөө гэдэг гэрийн хамгийн хүндэтгэлтэй өрөөний нэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Сүүлийн үед зочны өрөөний өнгө төрх тод, хурц элементүүдийг багтаасан, байгалийн чимэглэлүүдээр гоёсон зэрэг аксуссуаруудыг багтаасан, илүү орчин үеийн чиг хандлагатай болоод байгаа. Иймээс та зочны өрөөгөө өөрчилж, янзлахдаа хамгийн түрүүнд өнгөө сонгох хэрэгтэй. Өнгөний сонголт хамгийн чухал. Таны сонгосон өнгөөс шалтгаалж, зочны өрөөний өнгө төрх харагдах болно. Өнгө бүр өөрийн гэсэн утга агуулгатай. Жишээ нь улаан өнгө нь асан бадарч, эрч хүчтэй байхыг, ногоон өнгө тайвшруулж, хүч чадлыг сэргээж, ядаргаа тайлна, цэнхэр өнгө мөрөөдөлд умбуулж, сэтгэл сэргээнэ, шар өнгө гэрэл гэгээ, баяр баясал нэмнэ, ягаан өнгө нь итгэлтэй, эвтэй байхыг бэлэгддэг байна.

Хамгийн голлох өнгөө сонгосны дараа тавилгын өнгөө ханын хээтэйгээ зохицуулвал өрөө дулаахан, зохицсон харагддаг. Сүүлийн үед хүмүүс нүсэр том тавилгуудаас эрс татгалзаж, аль болох зай бага эзлэх, сонин дизайнтай, тод өнгөтэй тавилгуудыг сонгох болсон. Ингэснээр өрөө уужим, зайтай том харагдахаас гадна хэрвээ танайх жаахан хүүхэдтэй бол татаж унагахааргүй, гүйж харайж тоглоход нь зайтай байх хэрэгтэй. Гэрийн тавилга заавал үнэтэй, чамин байх албагүй, ганцхан таны сэтгэлд нийцсэн, тав тухтай, чанартай байх шаардлагатай. Зочны өрөө цэвэр модоор хийсэн, буйдан нь арьсан эсвэл толбо болохооргүй материалтай байх нь цэвэр орчинг бүрдүүлж өгдөг. Мөн хулсаар хийсэн тавилгыг сүүлийн үед их хэрэглэх болсон бөгөөд гайхалтай харагдаж, жинхэнэ байгалийн өнгө төрхийг таны зочины өрөөнд бүрдүүлж өгнө.

Зочны өрөөний бас нэг чухал зүйл бол аксессуар юм. Үүнд хивс хивсэнцэр, зураг, цэцэг, гэрэл зэрэг элементүүд багтана. Хивс хивсэнцэр нь зочны голлох өнгөтөйгөө зохицсон байх хэрэгтэй, мөн ханандаа таны гэр бүлийн эсвэл орчин үеийн уран зураг, хуулбар зургууд зэргийг гоёмсог хүрээнд хийн өлгөвөл хоосон байсан хана шинэчлэн өөрчилөгдөж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна амьд эсвэл хиймэл цэцэг өрөөндөө тавих нь өрөөг энергээр дүүргэж, байгалийн мэдрэмжийг төрүүлдэг. Арчлахад хамгийн амархан ургамал бол хулс юм. Хулсыг зочины өрөөндөө тавьсан ч болно. Урт хулс нь аз жаргалыг бэлэгддэг бөгөөд гоёмсог шилэнд хийгээд тавихад гайхалтай харагддаг.

Эцэст нь хэлэхэд та зочины өрөөгөө яаж ч өөрчилөн янзалж болохоос гадна интерьер дизайнараас зөвлөгөө авч өөрийн хүссэн өнгө төрх, орчин үеийн дизайнаар янзалж болно. Хамгийн гол нь таны болон танай гэр бүлийнхний алжаалаа тайлж, гэр бүлээрээ амарч тухлахад тохиромжтой, таашаал өгөхүйц байх нь чухал гэдгийг бүү мартаарай. Таны гэр таны өөрийн энерги, эрч хүч авах ертөнц юм шүү.

                                                                 

                                                                          Зочны өрөөг тохижуулах 5 алхам



1. Зочны өрөөний тэнцвэртэй энергийн зохицол Хэн ч харанхуй гэрэл муутай өрөөнд дургуй. Мөн сонин уншиж зурагт үзэхэд хэт их хурц гэрэл ч хэрэггүй. Тиймээс танай зочны өрөөний нарны гэрэл болон сүүдэрийг зөв зохицуулах шаардлагатай бөгөөд эс чадвал өрөөний сайн муу энергийн тэнцвэржилт алдагдана. Хэт харанхуй өрөөг сайн гэрэлтүүлж хуралдсан муу энергийг сарниулах хэрэгтэй.


2. Хаалга цонхны байрлал Таныг өрөөндөө орох үед цонхоор гадаах цэцэрлэг харагдаж энэ нь танд эрч хүч урам зориг нэмдэг байж магадгүй юм. Гэвч таныг хаалгаа нээх болгонд хаалгаар орж ирэх энергийн урсгал хаалганы чанх өөдөөс харсан цонх болон салхивчаар гадагшлах болно. Ингэж хаалганы өмнөөс харсан цонхонд хаалт хийх юмуу аль эсвэл байнга хааж, хөшигөө татаж тэрхүү хаалгаар орж ирж буй энергийн урсгалыг зогсоож өрөөнд тараах хэрэгтэй. Хэрэв танайд гаднаас гэрэл нэвтэрдэг хэтэрхий олон хаалга цонх байдаг бол тэдгээрийн өмнө байнга ямар нэгэн хаалт тавьж, хэрэгцээгүй хаалгыг болж өгвөл хаалттай байлгахыг зөвлөе.


3. Өрөөний хэлбэр Зочны өрөөний хамгийн тохиромжтой хэлбэр бол тэг дөрвөлжин юмуу аль эсвэл тэгш өнцөгт хэлбэр юм. Энэ нь манай нөхцөлд нийтлэг байдаг ч танай өрөө буруу хэлбэртэй байвал энэ нь өрөөг тэнцвэргүй болгодог. Ийм өрөө нь маш муу “Фэн Шуй” юм.


4. Тавилгын байршил Зочны өрөөний тавилга чинь орж ирж буй энергийн урсгалыг өрөөн дотор чөлөөтэй эргэлдүүлж байхаар тавигдсан эсэхийг шалга. Энэ нь танай зочны өрөөнд байгаа хүмүүс болон зочдод сайн энергийг түгээдэг бөгөөд хамгийн тохиромжтой хэлбэр нь найман талтай буюу “Па Куа” толь шиг (зурагт үзүүлснээр) байвал маш сайн.


5. Өнгө будаг Зочдын өрөөнд өнгө ч бас чухал. Ялангуяа засвар хийж буй айлд энэ нь бүр ч их хамаатай. Аливаа өнгө хэт их давамгайлвал муу энерги үүсгэж өрөөний тэнцвэрийг алдагдуулдаг. Хэрэв өрөөний чинь хана тааз тэр аяараа гэрэлтэй цайвар өнгө зонхилж байвал түүнийг тэнцвэржүүлхийн тулд тавилгандаа аль болох бараан өнгийг сонгоорой.



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих