Гэртээ хэрхэн минимал хэв шинжийг бүрдүүлэх вэ?

8/10/2018 4:23:50 PM      717

Гэртээ хэрхэн минимал хэв шинжийг бүрдүүлэх вэ?

Минимал чиг хандлага нь сүүлийн үед хувцас загвар, урлаг, уран зураг болон гэр ахуйн интерьер дизайнд ч хүчтэй орж ирж байна. Тэгвэл минимал чиг хандлагын дагуу гэрээ хэрхэн тохижуулж болох вэ?

Минималист урлаг 1950-аад оны эхээр урлагт нэвтрэн орж ирсэн. Энэ урлаг нь Уран зураг, Уран баримал, Хөгжимийн зохиол, Барилга архитектур, Дизайн урлагт хүчтэй нэвтэрч орчин үеийн дизайнеруудын нийтлэг хэв маяг болж байгаа билээ. Элдэв чимэг маягыг илүүд үзэж маш цэвэр цэмцгэр зөв хэлбэр зөв донж зөв байрандаа байх шийдэл агуулсан байдаг. Эргономикийн нормд маш сайн зохицсон шийдэл сайтай цэвэр үзэмжтэй эдэлхүүнээр зохиомжлон интерьер дизайн болон экстерьерт зов оновчтой байрлуулсанаар энэ урлагын мөн чанар тодорхойлогддог.

Минималист урлагын хэв маяг зарим хүнд хөндий хүйтэн санагддаг хэдий ч миний хувьд харин ч эсрэгээрээ. Элдэв хээ чимэглэл нүдэнд дараатай зүйлээс хол байлгадаг. Ер нь бол хүн бүхэнд урлагын хэллэг өөр өөрийн бодол төрүүлдэг шүү дээ. Ер нь бол минималист урлаг бол олон өнгө, олон хэлбэрээс татгалзаж 1-2 өнгийн тонтой 1-2 хэлбэрээр эдлэхүүний загварыг уран сайхны аргаар эргономикын нормд нийцүүлэн зохион бүтээдгээрээ онцлог. Энэ урлагын гол төлөөлөгчид бол яах аргагүй Ле Корбозе, Тодо Андо, Инго Маурер, гээд тоолоод байвал нэлээн олон дизайнер, архитекторуудыг нэрлэх хэрэг гарах нь дээ. Ер нь бол интерьер дизайн д ч бус хувьцас загвар, үйлдвэрлэлийн дизайн, график дизайнд ч маш өргөн хэрэглэгддэг.



Минимал хэв маяг


Минимал хэв маягт суралцах 7 алхам


Минимал байхад тань туслах 10 тавилга


Минимал байхад тань туслах 10 тавилга


Минимал байхад тань туслах 10 тавилга



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих