ИПОТЕКИЙН 8% - Д ХАМРАГДАХЫН ТУЛД ЯМАР БИЧИГ БАРИMТ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

8/8/2018 2:44:51 PM      384

ИПОТЕКИЙН 8% - Д ХАМРАГДАХЫН ТУЛД ЯМАР БИЧИГ БАРИMТ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

2018 онд ипотекийн зээлийн олголт хэрхэн явагдах талаар иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа асуудлаар энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ. Ипотекийн зээлийг хэн, ямар шалгуурын дор, аль банкаар дамжуулан авах боломжтой талаар хураангуйлсан мэдээллийг хүргэж байна.

8+/-1%-ийн зээлийг ямар банк олгож байна вэ?

Дараах 11 банк зээлийн өргөдөл хүлээн авах боломжтой:

  1. Хаан банк 
  2. Худалдаа Хөгжлийн банк 
  3. Голомт банк 
  4. Хас банк 
  5. Төрийн банк
  6. Улаанбаатар хотын банк
  7. Капитал банк 
  8. Капитрон банк 
  9. Чингисхаан банк
  10. Үндэсний хөрөнгө оруулалтын банк 
  11. Ариг банк 

8+/-1%-ийн зээлд хэн хамрагдах боломжтой вэ? 

Ипотекийн амины орон сууцны зээлийн зориулалт

Нийтийн зориулалттай орон сууц худалдан авах зориулалттай байх бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн 20 - с дээш жилийн хугацаатай эзэмших эрх эсхүл өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий газартай орон нутгийн амины орон сууцыг худалдан авах зориулалттай байх.

Тавигдаж буй шаардлага:

  • Монгол Улсын иргэн 18 нас хүрсэн байх
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй байх
  • Өрхийн гишүүний аль нэг нь “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам” болон “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны зээлгүй байх
  • Шинэ орон сууц, ашиглагдаж байгаа орон сууц,амьдран суух зориулалттай хөдөө орон нутагт байрлах амины орон сууц байх
  • Сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл энэ хугацаанд бизнес эрхэлсэн байх;
  • Хувиараа бизнес эрхлэгчийн хувьд 2-оос доошгүй жил тогтмол үйл ажиллагаа эрхэлсэн байх
  • Зээлийн хугацаанд амь насны даатгалд даатгуулах
  • Зээлдэгчийн өрхийн татварын өмнөх орлогын 45 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэхүйц байх

Бүрдүүлэх бичиг баримт

Монгол банкнаас гаргасан "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам" - ын Гуравдугаар зүйлд зааснаар ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД - ыг дараах байдлаар тодорхойлсон байна.

11. Зээлийн хүсэлт хүлээн авах

12. Ипотекийн зээлийн баримт бичиг бүрдүүлэх

13. Ажил эрхлэлт болон орлогыг баталгаажуулах баримтууд

14. Орон сууц худалдан авахад бүрдүүлэх баримтуудыг зааж өгсөн байдаг. 

Бүрдүүлэх бичиг баримтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.

Эх сурвалж: https://www.mik.mn/mn/ 

2018 онд ипотекийн зээл олголтын төлөв 

Өнгөрөгч 2017 онд ипотекийн зээлийн эх үүсвэр хүрэлцээ муу, арилжааны банкнууд дээр зээлд хамрагдах иргэдийн дараалал үүссэн байдалтай байсан бөгөөд 2017 онд нийтдээ 400 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулсан байна. /Эх сурвалж: shinebair.mn/ 

Тиймдээ ч иргэдийн дунд ипотекийн зээлийн олголт 2018 онд үргэлжлэх үү? гэсэн эргэлзээ байсаар байгаа билээ. 

2018 оны улсын төсөвт 120 тэрбум төгрөг суулгаж, ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцоход энэ онд 300 орчим тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжтой харагдаж байна. Эх сурвалж: /Bloombergtv.mn/

Тус хөрөнгө оруулалт хэзээ батлагдаж иргэдэд очих нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа бөгөөд банкууд өөрийн санхүүжилтээр босч буй орон сууцны барилгууддаа 8% - ийн зээл олгож байна.

Та ипотекийн зээлтэй холбоотой түгээмэл асуултын хариултыг дараах холбоосоор орон авах боломжтой.

https://www.mik.mn/mn/m298




Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих