Яагаад хуучин байраа шинээр солих хэрэгтэй вэ?

10/23/2018 3:54:06 PM      688

Яагаад хуучин байраа шинээр солих хэрэгтэй вэ?

Орон сууцаа солих болсныг илтгэх шинжүүд

Ажлын ачаалал, стрессийг бид гэр орныхоо тав тухтай орчинд л ирж тайлдаг. Тиймээс гэр орон гэдэг бидний хамгийн чухал үнэ цэнэтэй өв билээ. Харин дараах шинж илэрч байвал та орон сууцаа солих тухай бодож үзээрэй. 



Дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам нь хуучирч, байнгын засвар шаардаж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг. Гэр орны аливаа жижиг асуудлыг бид яаж ийгээд шийдчихдэг. Харин сантехник бол тийм амар шийддэг асуудал биш ажээ. Хоолой цоорох, паар хагарах, боолтноос ус шүүрэх зэргээс үүдэн таны одоо буй байрнаас ойр ойрхон ус алдаж таныг зовоодог бол танай байр сантехникийн тааруухан шийдэлтэй гэсэн үг. Та бүгдийг нь чанартай болгож сольж янзалсан ч дээд айлаас бас л ус алдах тул асуудал бүрэн шийдэгдэхгүй. Товчоор хэлбэл таны эд хөрөнгөнд байнга хохирол учирсаар байх тул боломж гарвал орон сууцаа солих болсны шинж мөн.


Дулаан алдагдал ихтэй, хүйтэн мөн СӨХ нь асуудалтай. Сар бүр төлдөг СӨХ-ийн мөнгө юунд зарцуулагдаж байгааг оршин суугчид мэддэггүй, үүндээ бухимдах нь элбэг. Орцны цэвэрлэгээ тогтмол бус, шатсан гэрлээ солихгүй байна, хотхоны эвдэрсэн зүйлсийг засахгүй байна, цоож ажиллахгүй байна гэхэд "Хуримтлал байхгүй" гэсэн хариу сонсоно. Харамсалтай нь үйл ажиллагаа нь ил тод бус, үйлчилгээ тааруу ийм СӨХ-үүд элбэг байдаг. Хэрэв танай СӨХ-ийн төлбөр нь өндөр мөртлөө үйлчилгээ нь тааруухан бол орон сууцаа солих тухай бодож үзээрэй. СӨХ асуудалтай хотхонд амьдрах нь тав тухгүйгээс гадна үл хөдлөхийнхөө хувьд үнэ цэнэ нь ирээдүйд унах эрсдэлтэй. Мөн орчин үед хувь хүн бус бүхэл бүтэн компани СӨХ-ийг хариуцан ажилладаг хотхонууд олон болсныг санахад илүүдэхгүй биз.


Хотын төвийн байршил сайтай л биш бол арилжааны банкууд зээлийн барьцаанд авах сонирхолгүй. Орчин үеийн трэнд, хүмүүсийн сонирхолд нийцэхээ байсан Энэ бүгдээс хамааран зах зээлд эрэлт нь буурч, үнэ нь унасаар ..


Орц болон орчны тохижилт муу. Орчны зохион байгуулалт тааруу Хэрэв таны амьдарч буй орон сууцанд хүүхэд тоглох, хөгшид салхилах талбайгүй, мод зүлэггүй, автомашины зогсоол хүрэлцээ багатай, харуул хамгаалалт сул бол байраа солих цаг болсон байна. Хүүхдүүдээ гадаа тоглуулахаар гаргачхаад араас нь санаа зовж суух нь хүндрэлтэй байдаг. Өнөө үед орон сууцны дотоод тохижилт төдийгүй хотхоны гадаад орчны зохион байгуулалт амьдралын салшгүй нэгэн чухал хэсэг болсон. Орчин сайтай газарт орон сууц худалдан авснаар та хожим бага үнээр зарагдахвий, түрээслэх хүн олдохгүй байх вий гэж санаа зовох шаардлагагүй. Хэрэв таны амьдарч буй орон сууцанд хүүхэд тоглох, хөгшид салхилах талбайгүй, мод зүлэггүй, автомашины зогсоол хүрэлцээ багатай, харуул хамгаалалт сул бол байраа солих цаг болсон байна. Хүүхдүүдээ гадаа тоглуулахаар гаргачихаад араас нь санаа зовж суух нь хүндрэлтэй байдаг. Өнөө үед орон сууцны дотоод тохижилт төдийгүй хотхоны гадаад орчны зохион байгуулалт амьдралын салшгүй нэгэн чухал хэсэг болсон.


ПАРК ТАУН-2 ХОТХОН 1,2-Р ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА. ЦӨӨХӨН БАЙР ҮЛДСЭН ТУЛ ЭРХЭМ ТА АМЖИЖ ЗАХИАЛГАА ӨГӨӨРЭЙ. 38-80м2 2-3 орон сууцнаас та өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн сонголтоо хийгээрэй. Утас: 99373477, 88378844



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих