Өнгө хэрхэн хүний сэтгэл зүйд нөлөөлдөг вэ?

8/7/2018 4:51:43 PM      691

Өнгө хэрхэн хүний сэтгэл зүйд нөлөөлдөг вэ?

Бид өнгө хүнд хэрхэн нөлөөлдөг болох, мөн өнгө тус бүрийн илэрхийлэгч утгыг танд хүргэж байна.

Сэтгэл судлаачид өнгийг хүний сэтгэлзүйд шууд болон шууд бусаар нөлөөлдгийг тогтоожээ. Өнгөний тусламжтай хүнд эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Тухайн орчинг та ямар өнгөөр бүрдүүлснээс хамааран хүний бүтээмж, сэтгэл санааны байдал өөрчлөгддөг. Мөн өнгө бүр өөр өөрийн гэсэн онцлогтой тодорхой утга санааг илэрхийлдэг байна. 
 



Шар өнгө - Энерги, эрч хүч, өөдрөг байдлын илэрхийлэл Хоолны дуршлыг өдөөх нөлөөтэй


Улбар шар өнгө - Байгаль, хүч чадал, тухтай байдлын илэрхийлэл Халуун дулаан уур амьсгал амьд орчинг бий болгодог


Ногоон өнгө - Эрүүл оюун ухааны илэрхийлэл Тайвшруулах, стрессийг бууруулах нөлөөтэй


Цэнхэр өнгө - Итгэл, энх тайван, тайван байдлын илэрхийлэл Бүтээмж сайжруулах нөлөөтэй


Гүн ягаан өнгө - Мэргэн ухаан, чинээлэг байдлын илэрхийлэл Оюун ухаан, сэтгэл санааг дэмжих нөлөөтэй


Улаан өнгө - Хүчтэй сэтгэл хөдлөл, халуун дулааны илэрхийлэл Үйл ажиллагааг дэмжих, сэдэл төрүүлэх, идэвхжүүлэх нөлөөтэй


Цагаан өнгө - Цэвэр ариун, ил тод байдлын илэрхийлэл Орон зайг илүү ихэсгэж харагдуулах нөлөөтэй


Хар өнгө - Маш хүчирхэг, эрх мэдэл, хүч чадлыг илэрхийлэх Ёс зүй, дэг журам, эд баялаг, эв нэгдлийн өнгө



Зээлийн тооцоолуур
Фэйсбүүк чат
Холбоо барих